Эх хэлний өдөр зарлах тухай № 25
517. Эх хэлний өдөр зарлах тухай Дугаар 25 1945
518. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Дугаар 05 1946
2017 оны 8 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 25 хот
Эх хэлний өдөр зарлах тухай Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болсон язгуур соёл, өв уламжлал, төрт ёсны түүхээ дээдлэн хамгаалж, төрийн албан бичиг баримтыг хуульд нийцүүлэн хөтлөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эх хэл, түүх соёлоо сурталчлах, иргэн бүр төрөлх монгол эх хэлээрээ зөв ярьж, зөв бичих бүх ард түмний хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол хэлний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалт, 20 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1 дүгээр зүйлийн 1.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ: 1.Жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласугай.
2. Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
3.“Эх хэлний өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд: а/ Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичиг хэрэг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд