Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 36
(993)
— 1933 —

Засгийн газрыг огцруулах тухай № 55

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

512. Засгийн газрыг огцруулах тухай Дугаар 55 1933

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

513. Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Дугаар 22 1934

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

514. Журам батлах тухай Дугаар 156 1934

515. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Дугаар 157 1937

516. Журам батлах тухай Дугаар 160 1938

2017 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 55 хот

Засгийн газрыг огцруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулсугай.

2.Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулсантай холбогдуулан түүний тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсугай.

3.Шинэ Ерөнхий сайдыг томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд /Ж.Эрдэнэбат/-д, шинээр Засгийн газрын гишүүн-сайд томилогдтол үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

Төрийн мэдээлэл · 2017 · № 36 (993)1933-р хуудас