Журам батлах тухай № 151
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2017 оны 5 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 151 хот
Журам батлах тухай
Ашигт малтмалын тухай хуулийн 3.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 22.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг хамтран боловсруулж, батлан мөрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нарт даалгасугай.
3.Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нарт даалгасугай.
4.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг сурталчлан хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт нарт, журмын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүд, журмыг хэрэгжүүлэх ажлыг харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 308 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.