Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 34
(991)
— 1901 —

Үндэсний хөтөлбөр батлах тухай № 148

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 07 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 02 хот

З.Энхболдыг албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 3, Ерөнхийлөгчийн 2017 оны 97 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дүрэм”-ийн 7.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Зандаахүүгийн Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА

2017 оны 5 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 148 хот

Хөтөлбөр батлах тухай

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангаж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ
Төрийн мэдээлэл · 2017 · № 34 (991)1901-р хуудас