Ц.Баярсайханыг албан тушаалаас чөлөөлөх тухай № 01
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 2017 оны 07 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 186 хот
Нутаг орны газар зүйн нэрийг хамгаалах тухай
Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт” дахь газар усны газар зүйн нэрийг албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, тухайн орон нутагтаа ард иргэдийн дунд сэргээн хэвшүүлэх, цаашид хууль бусаар газар орны нэр өөрчлөх гэмт явдалтай хууль тогтоомжийн дагуу тууштай тэмцэхийг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
2. Уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улсын нийт иргэд, байгууллагад уриалсугай.
2017 оны 07 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 01 хот
Ц.Баярсайханыг албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 3, Ерөнхийлөгчийн 2017 оны 97 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дүрэм”-ийн 7.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Цэвэлмаагийн Баярсайханыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсүгэй. МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА