Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(989)
— 1852 —

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 141

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 141 хот

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дорждамбын Зүмбэрэллхамыг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Словак Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбатыг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ

2017 оны 06 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 137 хот

Шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.3, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.24 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Базарсүрэнгийн Сарантуяагийн шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.

2.Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэнтэй нь холбогдуулан Базарсүрэнгийн Сарантуяаг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ
Төрийн мэдээлэл · 2017 · № 32 (989)1852-р хуудас