Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай № 136
35.Гэмтээсэн цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хураан авч акт үйлдэн устгалд оруулж актыг архивт холбогдох журмын дагуу хадгална.
36.Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийн үнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга цолны тэмдэг, одон, медаль бүтээх, үнэмлэх хэвлэх үнэд үндэслэн тогтоож Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд байршуулан олон нийтэд мэдээлнэ.”
2.Энэхүү зарлигийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3.Зарлигийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга /Ц.Баярсайхан/-д үүрэг болгосугай.
2017 оны 06 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 136 хот
Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай.
2. Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай.
3. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавихыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосугай.