Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай № 100
2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 100 хот
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 18, Шүүхийн захиргааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Базарсүрэнгийн Сарантуяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакц. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420 Хэвлэлийн хуудас: 1 Индекс: 200003
2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.18 дахь хэсэг нэмсүгэй:
“16.18.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь оюутан, сурагчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.