Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(986)
— 1811 —

Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.7 дахь хэсэг нэмсүгэй:

“9.7.Энэ хуулийн 8.2.6-д заасан нэвтрүүлэг нь залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөрийн тусгайлан тогтоосон цагтай байна.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.1.15 дахь заалт нэмсүгэй:

“12.1.15.дээд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн жилд төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулна;”

2 дугаар зүйл.Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.15 дахь заалтын дугаарыг “12.1.16” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Залуучуудын хөгжлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 29 (986)1811-р хуудас