Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(985)
— 1793 —

Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр хот

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“11.4.Банк нь банк хоорондын гүйлгээгээ Монголбанк дахь харилцах дансаараа дамжуулан хийнэ. Монголбанкнаас зөвшөөрсөн тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасны дагуу төлбөр тооцооны төлөөлөгч дээр байршуулсан дансаар гүйлгээгээ дамжуулж болно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-Д НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-д доор дурдсан агуулгатай 18.18 дугаар зүйл нэмсүгэй:

“18.18 дугаар зүйл.Үндэсний төлбөрийн системд холбогдох үйл ажиллагаа хууль бусаар эрхлэх

1.Үндэсний төлбөрийн системд холбогдох үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар эрхэлсэн бол нэг жилээс хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг үйлдэж бусдад гурван зуун сая төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан бол таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

Төрийн мэдээлэл · 2017 · № 28 (985)1793-р хуудас