Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(984)
— 1759 —

Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай № 51

Монгол Улсын ИХ ХУРлын ТогТоол

2017 оны 07 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 51 хот

Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн

орлогын хэмжээг 3,894,443.3 сая /гурван их наяд найман зуун ерэн дөрвөн тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая гурван зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

2.Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 7,394,235.5 сая /долоон их наяд гурван зуун ерэн дөрвөн тэрбум хоёр зуун гучин таван сая таван зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

Монгол Улсын ИХ ХУРлын ДАРгА М.ЭнХБолД

Монгол Улсын ИХ ХУРлын ТогТоол

2017 оны 07 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 52 хот

Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэг, 361 дүгээр зүйлийн 361.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл баталсантай

холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай:

1/Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд

тусгагдсан төсвийн зарим ерөнхийлөн захирагчийн нийт авлага, өр төлбөрийн хэмжээ нэмэгдсэнд дүгнэлт хийж, цаашид авлага, өр төлбөрийг бууруулах талаар арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

2/Засгийн газрын он дамжих үнэт цаасны хэмжээг тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгагдсан дүнгээс хэтрүүлэхгүйгээр зориулалтын дагуу зарцуулах.

Төрийн мэдээлэл · 2017 · № 27 (984)1759-р хуудас