Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2017 оны 06 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр хот
нИЙгМИЙн ХАлАМЖИЙн ТУХАЙ ХУУлЬД
нЭМЭлТ, ӨӨРЧлӨлТ оРУУлАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуульд доор дурдсан
агуулгатай дараахь заалт нэмсүгэй:
1/18 дугаар зүйлийн 18.2.12 дахь заалт:
“18.2.12.гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх
толгойлсон эх, эцгийн хүүхэд.”
2/20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалт:
“20.2.7.энэ хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас
доогуур амьжиргаатай өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд.”
2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн “13.5.5-д” гэснийг “13.5.4-д” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн “13.5.8,” гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.5.5, 13.5.8 дахь заалт, 13.7, 13.8 дахь хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Монгол Улсын ИХ ХУРлын ДАРгА М.ЭнХБолД
Монгол Улсын ХУУлЬ