Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(982)
— 1721 —

Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 83

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 82 хот

Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 18.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн Дамдинжавын Солонгыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Пүрэвийн Баттулгыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан Дамцагдоржийн Бүрнээг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ

2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 83 хот

Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Өөр албан тушаалд томилогдох болсонтой холбогдуулан Ганбатын Ариунаа, Төмөрбаатарын Ганчимэг нарыг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Данжаадын Уранчимэгийг Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Лхагвасүрэнгийн Нарангэрэлийг Баянхонгор аймаг дахь сум

Төрийн мэдээлэл · 2017 · № 25 (982)1721-р хуудас