Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(981)
— 1678 —

Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай № 43

Нэг.Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай:

1/Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/, Эрүүгийн

хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан шүүх, прокурор болон холбогдох бусад байгууллагын албан хаагч, ажилтан, иргэн, хуулийн этгээдэд хуулиудыг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах арга хэмжээг зохион байгуулах.

2/Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах үүднээс холбогдох хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

3/Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/, Эрүүгийн

хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

Хоёр.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн

хууль /Шинэчилсэн найруулга/-тай холбогдуулан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах жишиг аргачлалыг баталж хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Улсын дээд шүүх /Ц.Зориг/-д зөвлөсүгэй.

МоНГоЛ УЛСыН ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ

2017 оны 06 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 43 хот

Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4

дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Хууль тогтоомжийн тухай

МоНГоЛ УЛСыН ИХ ХУРЛыН ТоГТооЛ

хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монголбанкны

алдагдлыг бууруулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанк /Н.Баяртсайхан/-д үүрэг болгосугай:

1/Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа явуулахыг зогсоох, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А-329 дүгээр тушаалаар баталсан “Монголбанкны үйл ажиллагаанд хамаарах Төрийн болон байгууллагын нууцыг хамгаалах журам”-ыг хуульд нийцүүлэх;

2/Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх

талаар санал боловсруулж, Улсын Их Хуралд танилцуулах;

3/Монгол Улсын Эрдэнэсийн сангийн болон Монголбанкны Нийгмийн хөгжлийн сангийн гүйлгээг хуулийн байгууллагаар шалгуулах;

4/Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл

ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд гаргасан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, батлуулах.

2.“Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”

дунд хугацааны хөтөлбөр /цаашид “Хөтөлбөр” гэх/-ийн хэрэгжилттэй холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/-нд даалгасугай:

1/Хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг зориулалт

бусаар зарцуулсан аж ахуйн нэгжүүдэд гэрээнд заасан хариуцлага тооцох;

2/Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч зарим аж ахуйн нэгжийг хууль

бусаар сонгон шалгаруулсан болон гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

3/2012-2016 онд ажиллаж байсан Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулах.

3.Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн “Орон

сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүжилт болон хэрэгжилтэд нийцлийн аудит хийж, дүнг Монгол Улсын Их Хуралд танилцуулахыг Үндэсний Аудитын газар /Д.Хүрэлбаатар/-т даалгасугай.

Төрийн мэдээлэл · 2017 · № 24 (981)1678–1679-р хуудас