Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(981)
— 1479 —

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/

болсон зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан баривчлах шийтгэлийн үлдсэн хоногийг эдлүүлэхээс чөлөөлнө.

4 дүгээр зүйл.2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхэлсэн зөрчил шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн явуулж, хянан шийдвэрлэнэ. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн тоолно.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай

хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МоНГоЛ УЛСыН ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ

МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэг, 184 дүгээр зүйлийн 184.1, 184.2, 184.3 дахь хэсгийн “улсын байцаагчийн” гэсний өмнөх “захиргааны шийтгэвэр,” гэснийг тус тус хассугай. 2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай

хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МоНГоЛ УЛСыН

ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ

МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ

2017 оны 06 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

I ХЭСЭГ ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын

Төрийн мэдээлэл · 2017 · № 24 (981)1479-р хуудас