Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(740)
— 1466 —

Хамгаалалтын бүс тогтоох тухай № 104

гэж, мөн журмын 12.3-т “12.2” гэснийг “13.2” гэж тус тус өөрчлөн найруулж, Ес, Арав, Арван нэг, Арван хоёрдугаар бүлгийн дугаарыг “Арав”, “Арван нэг” “Арван хоёр” “Арван гурав” гэж, мөн бүлгүүдийн доторхи хэсэг, заалтын дугаарыг бүлгийн шинэ дугаарт нийцүүлэн тус тус өөрчилсүгэй.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулиар Хүний хөгжил санд төвлөрүүлэх урьдчилгаа төлбөр 312.5 (гурван зуун арван хоёр тэрбум таван зуун сая) тэрбум төгрөг, ногдол ашиг 110.0 (нэг зуун арван) тэрбум төгрөгийг санхүүжилтийн хэрэгцээтэй уялдуулан 2012 оны 3-5 дугаар саруудад үе шаттайгаар бүрэн төвлөрүүлэхийг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал), “Эрдэнэс МГЛ” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
САНГИЙН САЙД Д.ХАЯНХЯРВАА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 104 хот

Хамгаалалтын бүс тогтоох тухай

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын Сүжигтийн ам, Батсүмбэр сумын нутаг Ноён уулын Зурамт, Хужиртын ам, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талд орших Хүннүгийн язгууртны дурсгалт цогцолбор газрын нийт хамгаалалтын бүсийг 133.6 га байхаар тус тус тогтоож, хамгаалалтын бүсийн хилийн цэгүүдийн байршлын солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтын бүсэд барилга байгууламж шинээр барих, хохирол учируулахуйц үйл ажиллагаа явуулахыг зогсоож, бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын бүсэд шон тэмдэг тавих, хашаа барих зэргээр дэс дараатай

Төрийн мэдээлэл · 2012 · № 23 (740)1466-р хуудас