Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(1208)
— 946 —

Монгол Улс болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ЗЭЭЛИЙН ДУГААР 9257-MN
МОНГОЛ УЛС
БОЛОН
ОЛОН УЛСЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК
ХООРОНДЫН
ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР

(Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)

ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР

Энэхүү хэлэлцээрийг МОНГОЛ УЛС (“Зээлдэгч”) болон ОЛОН

УЛСЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК (“Банк”)-ны хооронд гарын үсэг зурсан өдөр байгуулав. Зээлдэгч болон Банк нь дараахь зүйлийг харилцан тохиролцов. Үүнд:

I ЗҮЙЛ - ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ; НЭР ТОМЬЁО

1.01. Ерөнхий нөхцөл (энэхүү хэлэлцээрийн хавсралтад тодорхойлсноор) нь энэхүү хэлэлцээрт хамаарах бөгөөд түүний салшгүй хэсэг болно.

1.02. Хэлэлцээрийн агуулгад өөр утгаар заагаагүй тохиолдолд Ерөнхий нөхцөл, эсвэл энэхүү хэлэлцээрийн хавсралтад тодорхойлсон холбогдох нэр томьёонуудын утга нь хэлэлцээрт тодорхойлсон утгатай адил утгатай байна.

II ЗҮЙЛ - ЗЭЭЛ

2.01. Банк нь Зээлдэгчид энэхүү хэлэлцээрийн Хуваарь 1-т тодорхойлсон төсөл (“Төсөл”)-ийн санхүүжилтийг дэмжихэд зориулж Мөнгөн Тэмдэгтийг хөрвүүлэх хүснэгтийн (тухай бүр хөрвөх боломжтой) дагуу нэг зуун сая ам.доллар ($100,000,000)-тай тэнцэх хэмжээний зээл (“Зээл”)-ийг олгохоор тохиров.

2.02. Зээлдэгч нь энэхүү хэлэлцээрийн Хуваарь 2 -ын III хэсэгт заасны дагуу Зээлийн хөрөнгийг татан авч зарцуулж болно.

Төрийн мэдээлэл · 2022 · № 10 (1208)946-р хуудас