Хуулийн төсөл буцаах тухай № 02
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай: 1/газрын тос боловсруулах бага болон дунд хүчин чадлын үйлдвэрийг газрын тосны ордод түшиглэсэн байдлаар ойрын хугацаанд барьж байгуулах ажлыг түргэтгэх; 2/дотоодын түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих санаачилга гаргаж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих замаар бензин, түлш шатахууныхаа хэрэгцээг хангах зорилтыг хэрэгжүүлэх; 3/Засгийн газрын холбогдох байгууллагад хэлэлцэгдэж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах төслийг 2012 оны 02 дугаар сарын 10-ны дотор шалгаруулж, шалгарсан төслийг 2013 оны 6 дугаар сарын 10-ны дотор хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
2.Энэ тогтоолын явц, үр дүнгийн талаар Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Зоригт/-нд тус тус даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
2012 оны 01 дүгээр Дугаар 02 Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
2012 оны 01 дүгээр Дугаар 01 Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: