Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(981)
— 1470 —

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ

МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ 2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

ДААТГАЛыН МЭРГЭЖЛИЙН оРоЛЦоГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалтын “зөрчсөн” гэсний дараа “нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.5 дахь заалтын “, тусгай зөвшөөрлийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн авсан нь тогтоогдсон” гэснийг, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн “бөгөөд даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19.2, 19.3 дахь хэсэг хамаарахгүй” гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.11, 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай

хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МоНГоЛ УЛСыН

ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ

2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот ДААТГАЛыН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Даатгалын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1

дэх заалтын “зөрчсөн” гэсний дараа “нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Даатгалын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5

дахь заалтын “, тусгай зөвшөөрлийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн авсан нь тогтоогдсон” гэснийг, 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсгийн “бөгөөд

Төрийн мэдээлэл · 2017 · № 24 (981)1470-р хуудас