Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ
МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуулийн 247 дугаар зүйлд доор
дурдсан агуулгатай 247.6 дахь хэсэг нэмсүгэй:
“247.6.Хүний биед үзлэг хийх ажиллагаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үзлэг хийх журмыг баримтална.”
2 дугаар зүйл.Гаалийн тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.2, 248.3 дахь хэсгийн “талбайд” гэсний дараа, 274 дүгээр зүйлийн 274.1.5 дахь заалтын “иргэнээс” гэсний дараа “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Гаалийн тухай хуулийн 296, 297 дугаар зүйлийг тус
тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай
хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МоНГоЛ УЛСыН
ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ
2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
ГАДААДыН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛыН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай
хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“34.2.3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу тухайн гадаадын иргэнийг Монгол Улсаас гарах, гарахыг түр түдгэлзүүлэх тухай шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр байгаа бол.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай
хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МоНГоЛ УЛСыН
ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ