Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
Тусгай дугаар X боть
— 2387 —

Далайн эрх зүйн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц, түүний хавсралт № 123

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

122. ДАЛАЙД ГАРЦГҮЙ УЛСЫН ДАЛБААГАА МАНДУУЛАХ ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ ТУНХАГЛАЛ 1921 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр баталж, 1921 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр болсон

Зохих ёсоор эрх олгогдсон, дор дурдсан гарын үсэг зурсан этгээд нь тухайн улсын нутаг дэвсгэрт тухайн хөлөг онгоцны бүртгэлийн боомт болох тодорхой нэгэн газар бүртгэгдсэн далайд гарцгүй аливаа улсын хөлөг онгоцны далбааг өөрийн төлөөлж буй улс нь хүлээн зөвшөөрч байгааг тунхаглаж байна. Барселона хотноо нэг мянга есөн зуун хорин нэгэн оны дөрөвдүгээр сарын хорины өдөр нэг хувь үйлдсэн бөгөөд англи, франц хэлээрх бичвэр нь адил хүчинтэй байна. 123. ДАЛАЙН ЭРХ ЗҮЙН ТУХАЙ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦ, ТҮҮНИЙ ХАВСРАЛТ 1982 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, 1994 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болсон* Энэхүү конвенцийн Оролцогч болох улсууд нь, далайн эрх зүйгээс үүдсэн бүх асуудлыг харилцан ойлгох, хамтран ажиллах үзэл санааны үндсэн дээр зохицуулах эрмэлзлэлийг удирдлага болгон дэлхийн бүх улс түмний энх тайван, шударга ёс, хөгжил дэвшлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах энэхүү конвенцийн түүхэн ач холбогдлыг ухамсарлаж, Женев хотноо 1958, 1960 онд хуралдсан Далайн эрх зүйн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын бага хурлаас хойш болсон үйл явц нь бүх нийтээр хүлээн зөвшөөрөхүйц далайн эрх зүйн шинэ конвенц боловсруулах шаардлагатай болсныг тэмдэглэж, далайн мандлын асуудал нь өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой байж тэдгээрийг бүхэлд нь цогц байдлаар авч үзэх шаардлагатайг ухамсарлаж, энэхүү конвенцийн дагуу бүх улсын бүрэн эрхт байдлыг зохих ёсоор харгалзан олон улсын харилцаа холбоо, далай тэнгисийг энхийн зорилгоор ашиглахад тус дөхөм болох, баялгийг нь шударга, үр ашигтайгаар ашиглах, далайн байгаль орчныг судлах, хамгаалах, түүний амьд баялгийг нөөцлөн хадгалахад тус дөхөм болохуйц эрх зүйн дэглэмийг энэхүү конвенцоор далай тэнгист тогтоох шаардлагатай байгааг зөвшөөрч, эдгээр зорилгод хүрэх нь нийт хүн төрөлхтний эрх ашиг, хэрэгцээ, ялангуяа эргийн улс болон далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын онцгой эрх ашиг, хэрэгцээг харгалзсан олон улсын эдийн засгийн шударга, тэгш дэг журам тогтооход хувь нэмэр болно гэдгийг анхаарч, улсын газар зүйн байршлыг харгалзахгүйгээр нийт хүн төрөлхтний тусын тулд хайж, ашиглах дотоодын шүүхийн харьяаллаас гадна орших далай тэнгисийн ёроолын бүс, түүний хэвлий болон тэдгээрийн баялгийг хүн төрөлхтний нийтийн өв гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас ёслол төгөлдөр тунхагласан 1970 оны 12 дугаар сарын 17-ны 2749 (XXV) тогтоолд заасан зарчмыг энэхүү конвенцоор бататгахыг эрмэлзэж, Далайн эрх зүйг энэхүү конвенцоор төрөлжүүлэн хуульчилж, дэвшилттэй хөгжүүлэх нь шударга ёс, тэгш эрхийн зарчмын дагуу бүх улсын хооронд энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагаа болон найрсаг харилцааг бэхжүүлэх, түүнчлэн Нэгдсэн Үндэстний

 Монгол Улс 1976.10.15-ны өдөр нэгдэн орсон.  Монгол Улс 1996.08.13-ны өдөр нэгдэн орсон.

Төрийн мэдээлэл · 2017 · Тусгай дугаар X боть 2387-р хуудас