Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ 2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот БАЙГАЛЬ оРЧНыГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27
дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“7/Зөрчлийн тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах;”
2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27
дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “тодорхой хугацаагаар үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн зогсоох” гэснийг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагааг нь түр зогсоох” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, 2 дахь хэсгийн 2, 3, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай
хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МоНГоЛ УЛСыН ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ
МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНы ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай
хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн “энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөлд” гэснийг “хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай
хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МоНГоЛ УЛСыН ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ