Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
“11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:
1.1.зодсон;
1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;
1.3.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших,
ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн
бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн;
2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн;
2.3.таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн
найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МоНГоЛ УЛСыН
ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ
МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 46 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“46 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
46.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.