“Хөдөөг хоршоолох аян” -ы тухай № 95
6 Дорноговь 565.6
7 Дорнод 593.8
8 Дундговь 592.1
9 Завхан 612.9
10 Өвөрхангай 603.1
11 Өмнөговь 594.0
12 Сүхбаатар 603.7
13 Сэлэнгэ 580.2
14 Төв 571.9
15 Увс 607.3
16 Ховд 613.1
17 Хөвсгөл 612.9
18 Хэнтий 608.1
19 Дархан-Уул 597.3
20 Орхон 605.6
21 Говьсүмбэр 577.6
22 Улаанбаатар 560.3
2012 оны 3 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 95 хот
“Хөдөөг хоршоолох аян”-ы тухай
Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Хөдөөгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг хөдөлмөрөө сайн дурын үндсэн дээр хорших, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тогтолцоог бий болгох бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлэн хэрэгжүүлэх тухай Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны санаачлагыг дэмжсүгэй.
2. “Хөдөөг хоршоолох аян”-ыг улсын хэмжээнд эхлүүлэх зохион байгуулалтын ажлыг Хоршооллын олон улсын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хороонд хариуцуулсугай.