Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(979)
— 977 —

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай № 39

Монгол Улсын иХ ХУРлын ТогТоол

2017 оны 06 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр Дугаар 39 хот

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын

тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан төслийг 2017 оны 06 дугаар сарын 05-наас 09 дүгээр сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэхээр тогтоосугай.

2.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн

төслийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж ард нийтэд толилуулсугай.

3.Төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион

байгуулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулж, олон нийтээр хэлэлцүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

4.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн

төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүнг үндэслэн эцэслэн боловсруулж Улсын Их Хуралд 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг /Д.Лүндээжанцан/-т даалгасугай.

2.Энэ тогтоолыг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын

иХ ХУРлын ДАРгА М.ЭнХБолД

5.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн

төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажилд санхүү, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т үүрэг болгосугай.

6.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/-нд даалгасугай.

7.Энэ тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын

иХ ХУРлын ДАРгА М.ЭнХБолД

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолын хавсралт

Монгол Улсын ҮнДсЭн ХУУлЬД оРУУлАХ

нЭМЭлТ, өөРчлөлТиЙн ТөслиЙг олон ниЙТЭЭР

ХЭлЭлЦҮҮлЭХ Ажлын ТөлөВлөгөө

№ Хийх ажил гүйцэтгэх хугацаа

нЭг.Зохион байгуулалтын арга хэмжээ /Улсын их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга н.Энхболд, Улсын их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар тэргүүлнэ/

1 Ажлын хэсгийн ахлагчийн албан даалгавар, судалгааны хүснэгт зэргийг холбогдох байгууллагад гаргаж хүргүүлэх. VI/15

2 Төрийн байгууллагууд, аймаг, нийслэлд төсөл

хэлэлцүүлэх ажил эрхэлсэн ажлын хэсэг байгуулж ажилд оруулах. VI/19

3

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг а/орон нутгийн иргэдээр нутгийн өөрөө удирдах байгууллага; б/ажил мэргэжлийн чиглэлээр төрийн байгууллагууд хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах.

VI/12-IX/10

4 Төслийг улс төрийн намууд өөрсдийнхөө шугамаар хэлэлцүүлж, санал, дүгнэлт гаргаж ажлын хэсэгт ирүүлэх. VI/09- IX/10

5

Төсөл, түүнийг хэлэлцүүлэх арга зүйн асуудлаар Улсын Их Хурлын гишүүд, нутгийн өөрөө удирдах байгууллага, захиргааны удирдах ажилтны бүсчилсэн семинар, зөвлөгөөн хийх.

VI/27-VI/30

Төрийн мэдээлэл · 2017 · № 22 (979)977–978-р хуудас