Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай
Монгол Улсын ХУУлЬ
Монгол Улсын ХУУлЬ
Монгол Улсын ХУУлЬ 2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр хот
БАЙгАлЬ оРчныг ХАМгААлАХ ТУХАЙ
ХУУлЬД нЭМЭлТ оРУУлАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 9 дэх заалт нэмсүгэй:
“9/хариуцсан нутаг дэвсгэртээ орших гол, мөрөн, нуурт
усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Усан замын тээврийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Монгол Улсын
иХ ХУРлын ДАРгА М.ЭнХБолД
2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр хот
сАнХҮҮжилТиЙн ЕРөнХиЙ ХөТөлБөР соЁРХон БАТлАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
Монгол Улсын
иХ ХУРлын ДАРгА М.ЭнХБолД
2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр хот
ЗЭЭлиЙн ЕРөнХиЙ ХЭлЭлЦЭЭР
соЁРХон БАТлАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын