Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 75
Тогтоолын төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Туркменистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бадамдоржийн Батхишигийг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Туркменистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болдыг томилсугай.
2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 33 хот
2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 75 хот