Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(978)
— 870 —

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

хэсгийн “, шан харамж амласан, өгсөн” гэснийг, 22.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтын “их хэмжээний” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.11 дүгээр зүйл, 7.3 дугаар зүйлийн 2.4 дэх заалт, 9.2 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалт, 12.1 дүгээр зүйлийн 2.9 дэх заалт, 12.4 дүгээр зүйл, 13.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн тайлбар, 20.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 20.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, 20.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 21.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 21.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 22.2 дугаар зүйл, 24.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 11-ний өдөр хот

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 5 дугаар зүйл нэмсүгэй:

“5 дугаар зүйл.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.”

2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн дугаарыг “6” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2017 · № 21 (978)870-р хуудас