Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 20
(977)
— 826 —

Журам батлах тухай № 111

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр хот

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Олон улсын гэрээний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн ““Хууль тогтоомжийн эмхэтгэл”-д” гэснийг ““Төрийн мэдээлэл” эмхэтгэлд” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 111 хот

Журам батлах тухай

Цахим гарын үсгийн тухай хуулийн 6.4, Архивын тухай хуулийн 9.2.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”-ыг хавсралт ёсоор баталсугай. 2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмын хэрэгжилтийг зохион байгуулан мэргэжил, арга зүйн заавар, аргачлалаар хангаж ажиллахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатад, журмыг эрхлэх ажлынхаа хүрээнд үе шаттайгаар нэвтрүүлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолыг 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ж.МӨНХБАТ
Төрийн мэдээлэл · 2017 · № 20 (977)826-р хуудас