Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 18
(975)
— 751 —

Үндэсний хөтөлбөр батлах тухай № 78

8.1.2. энэхүү журмын 4.1-д заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөл;

8.1.3. гэрээний төслийн талаар хэлэлцээ хийсэн уулзалтуудын тэмдэглэл, бусад холбогдох баримт бичиг;

8.1.4. гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтны нэр, албан тушаал.

8.2. Гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор гэрээний хуулбарыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж бүртгүүлнэ.

8.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байгууллага хоорондын гэрээг бүртгэж, бүртгэлийн дугаарыг тухайн байгууллагад бичгээр мэдэгдэнэ.

8.4. Энэ журмын 8.3-т заасны дагуу бүртгүүлсэн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж тооцно.

Ес. Хариуцлага

9.1. Энэхүү журмыг зөрчиж гэрээ байгуулсан, байгуулсан гэрээгээ хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 78 хот Үндэсний хөтөлбөр батлах тухай

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.7-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг улсын

Төрийн мэдээлэл · 2017 · № 18 (975)751-р хуудас