Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай № 51
тангараг өргөсөн оюутан-цэргийн “Цэргийн үүрэгтний үнэмлэх” дээр аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штаб цэргийн алба хааж, цэргийн мэргэжил эзэмшсэн тухай тэмдэглэл хийж баталгаажуулна.
Энэхүү заалтад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдсан оюутан, суралцагчид нэгэн адил хамаарна.
5.2. Аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штаб “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдаж цэргийн бүртгэлд бүртгэгдсэн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний нэрсийн жагсаалтыг Зэвсэгт хүчний Жанжин штабт хүргүүлнэ.
Зургаа. Бусад зүйл
6.1. Оюутан-цэрэг нь сургалтад хамрагдах хугацаандаа энэ журмын 2.4-т зааснаас өөр төлбөр, хураамж төлөхгүй.
6.2. Энэ журмын 4.3-т заасан үндэслэлээр хасагдсан оюутан, суралцагчийг “Оюутан-цэрэг” сургалтад дахин хамруулахгүй.
6.3. “Оюутан-цэрэг” сургалтыг зохион байгуулах Ерөнхий зохицуулагчийг Батлан хамгаалахын сайдын шийдвэрээр томилон ажиллуулна.
2017 оны 2 дугаар Улаанбаатар сарын 8-ны өдөр Дугаар 51 хот Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай
Цэргийн албаны тухай хуулийн 30.5, 31.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2017 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.
2. Цэргийн дүйцүүлэх албыг 2017 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5,052,230 (таван сая тавин хоёр мянга хоёр зуун гучин) төгрөг байхаар тогтоосугай.
3. Цэргийн албыг дүйцүүлэн хаалгах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт үүрэг болгосугай.
Засгийн газрын 2017 оны 51 дүгээр тогтоолын хавсралт
№ Аймаг, нийслэл Тооны дээд хязгаар
1 Архангай 64
2 Баян-Өлгий 60
3 Баянхонгор 40
4 Булган 35
5 Говь-Алтай 40
6 Говьсүмбэр 5
7 Дархан-Уул 30
8 Дорноговь 45
9 Дорнод 10
10 Дундговь 20
11 Завхан 30
12 Орхон 25
13 Өвөрхангай 35
14 Өмнөговь 40
15 Тºв 80
16 Увс 30
17 Сэлэнгэ 30
18 Сүхбаатар 10
19 Ховд 60
20 Хөвсгөл 80
21 Хэнтий 20
22 Улаанбаатар 51