Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 54
2017 оны 03 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 53 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Румын Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхамсүрэнгийн Дүгэржавыг эгүүлэн татаж, Румын Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайханыг томилсугай.
2017 оны 03 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 54 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Исланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нархүүгийн Тулгыг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Исланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баярыг томилсугай.