Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зарлигт өөрчлөлт оруулах тухай № 47
2017 оны 03 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 47 хот
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зарлигт өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар зарлигийн хавсралтын 8 дугаарт заасан “Х.Наранжаргал Глоб Интэрнейшнл” гэснийг “Л.Хангай Монголын элчин сайд нарын клуб” болгон өөрчилсүгэй.
2017 оны 03 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 49 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Катар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Энхбатыг эгүүлэн татаж, Катар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшигийг томилсугай.