Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(973)
— 638 —

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 6 дугаар зүйл нэмсүгэй: “6 дугаар зүйл.2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд газрын дор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тэтгэврийн эрхийг хэвээр хадгална.” 2 дугаар зүйл.1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “2 дугаар зүйл.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг доор дурдсанаар тогтооно:

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр 60 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2034 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:

Тэтгэвэр тогтоолгох он

Хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч Газрын дор ажилласан даатгуулагч эрэгтэй эмэгтэй эрэгтэй 2017 50 нас 45 нас 50 нас 2018 50 нас 6 сар 45 нас 6 сар 50 нас 6 сар 2019 51 нас 46 нас 51 нас 2020 51 нас 6 сар 46 нас 6 сар 51 нас 6 сар 2021 52 нас 47 нас 52 нас 2022 52 нас 6 сар 47 нас 6 сар 52 нас 6 сар 2023 53 нас 48 нас 53 нас 2024 53 нас 6 сар 48 нас 6 сар 53 нас 6 сар 2025 54 нас 49 нас 54 нас 2026 54 нас 6 сар 49 нас 6 сар 54 нас 6 сар 2027 55 нас 50 нас 55 нас 2/Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн эрэгтэй, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас: Тэтгэвэр тогтоолгох он Эрэгтэй Эмэгтэй 2017 50 нас 45 нас 2018 50 нас 6 сар 45 нас 6 сар 2019 51 нас 46 нас 2020 51 нас 6 сар 46 нас 6 сар 2021 52 нас 47 нас 2022 52 нас 6 сар 47 нас 6 сар 2023 53 нас 48 нас 2024 53 нас 6 сар 48 нас 6 сар 2025 54 нас 49 нас 2026 54 нас 6 сар 49 нас 6 сар 2027 55 нас 50 нас 3/Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн эрэгтэй, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас: Тэтгэвэр тогтоолгох он Эрэгтэй Эмэгтэй 2017 55 нас 50 нас 2018 55 нас 6 сар 50 нас 6 сар 2019 56 нас 51 нас 2020 56 нас 6 сар 51 нас 6 сар 2021 57 нас 52 нас 2022 57 нас 6 сар 52 нас 6 сар 2023 58 нас 53 нас 2024 58 нас 6 сар 53 нас 6 сар 2025 59 нас 54 нас 2026 59 нас 6 сар 54 нас 6 сар 2027 60 нас 55 нас

Төрийн мэдээлэл · 2017 · № 16 (973)638–639-р хуудас