Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(740)
— 1407 —

Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн 2 дугаар зүйлийн “2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх” гэснийг “2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх” гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн “270.2./Хээл хахууль зуучлах/,” гэсний дараа “2701/Хууль бусаар хөрөнгөжих/,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 23 (740)1407-р хуудас