Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(973)
— 636 —

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

3 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 7.1.17, 7.1.21 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “60 нас” гэснийг “65 нас” гэж, “55 нас” гэснийг “60 нас” гэж, “эмэгтэй” гэснийг “даатгуулагч” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “50 нас” гэснийг “55 нас” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн “60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй” гэснийг “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчилсүгэй:

“12.1.1.65 болон түүнээс дээш настай иргэн;”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 16 (973)636-р хуудас