Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүнд зэрэг дэв олгох тухай № 39
Монгол Улсын ЕРӨнХИЙлӨгЧИЙн ЗАРлИг 2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 38 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 18.3.8 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Самбуугийн Оюунчимэгийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
Монгол Улсын ЦАХИАгИЙн ЕРӨнХИЙлӨгЧ ЭлБЭгДоРЖ
Монгол Улсын ЕРӨнХИЙлӨгЧИЙн ЗАРлИг
2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 39 хот
санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүнд зэрэг дэв олгох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Улсын Их Хурлын 2006 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүнд зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын 4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Содномдаржаагийн Даваасүрэн, орон тооны гишүүн, дэд дарга Дэмбэрэлдашийн Баярсайхан нарт “Тэргүүн түшээ” зэрэг дэв олгосугай.
Монгол Улсын ЦАХИАгИЙн ЕРӨнХИЙлӨгЧ ЭлБЭгДоРЖ