Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 14
(971)
— 607 —

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протокол

49 дүгээр зүйл Хүртээмжтэй хэлбэр

Энэхүү конвенцийн эх бичвэр нь хүртээмжтэй хэлбэрээр үйлдэгдэнэ.

50 дугаар зүйл Ижил хүчинтэй эх бичвэр

Энэхүү конвенцийн англи, араб, испани, орос, хятад, франц хэлээрх эх бичвэр нь ижил хүчинтэй байна.

Үүнийг нотолж, засгийн газраасаа зохих ёсоор бүрэн эрх олгогдсон бүрэн эрхт төлөөлөгчид энэхүү конвенцид гарын үсэг зурав.

ХӨгЖлИЙн БЭРХШЭЭлТЭЙ ХҮМҮҮсИЙн ЭРХИЙн ТУХАЙ КонВЕнЦИЙн нЭМЭлТ ПРоТоКол

Ерөнхий Ассамблейн 61/106 тоот тогтоолоор 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталж, 2008 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон.*

Энэхүү Протоколд Оролцогч улсууд нь дараах зүйлийн талаар хэлэлцэн тохиров:

1 дүгээр зүйл

1. Энэхүү Протоколд оролцогч улсууд (цаашид “оролцогч улсууд” гэх) нь конвенцид тусгасан аль нэг эрхийг оролцогч тухайн улс зөрчсөний улмаас хохирсон хэмээн мэдүүлж буй харьяат этгээдийнх нь мэдээллийг хүлээн авч, хянан хэлэлцэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн Хороо (“Хороо”) хэргийг харьяаллыг хүлээн зөвшөөрнө. 2. Конвенцийн Оролцогч улс хэдий ч энэхүү протоколд нэгдэн ороогүй улстай холбоотой аливаа мэдээллийг Хороо хүлээн авахгүй.

2 дугаар зүйл

Хороо нь дараахь тохиолдолд мэдээллийг хүлээн авах боломжгүй гэж үзнэ:

(a) мэдээлэл нь нэр хаяггүй; (b) мэдээлэл нь тийнхүү мэдээлэх эрхээ урвуулан ашигласан буюу энэхүү конвенцийн зүйл заалттай нийцээгүй;

*Монгол Улс 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр соёрхон баталсан.

Төрийн мэдээлэл · 2017 · № 14 (971)607-р хуудас