Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 20
Монгол Улсын ЕРӨнХИЙлӨгЧИЙн ЗАРлИг
2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 20 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Батжаргалыг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалагийг томилсугай.
Монгол Улсын ЦАХИАгИЙн ЕРӨнХИЙлӨгЧ ЭлБЭгДоРЖ
Монгол Улсын ЕРӨнХИЙлӨгЧИЙн ЗАРлИг
2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 24 хот
Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг. ”Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-д чиглэл болгосугай.
1. Мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох төрийн бодлогод нийцүүлж “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичгийг батлах,
2. “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичгийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж хэрэгжүүлэх.