Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 14
(971)
— 570 —

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 14

Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдал, монголчуудын түүх соёл, өв уламжлал, хөгжил дэвшил, Монгол орны мөнх оршихуйг билэгдсэн Соёмбот хөшөөг Монгол Улсын хилийн дараах цэгүүдэд:

1. Монгол Улсын хилийн хамгийн зүүн цэг- Соёлз уулын “Модтой хамар”-т

2. Монгол Улсын хилийн хамгийн өмнөд цэг- Орвог гашууны “Бор толгой”-д

3. Монгол Улсын хилийн хамгийн баруун цэг- Алтай Таван Богд уулын “Цаст даваа”-д

4. Монгол Улсын хилийн хамгийн хойд цэг- “Монгол шар даваа”-д тус тус бүтээн босгож, үеийн үед сахин хамгаалж байсугай.

Монгол Улсын ЦАХИАгИЙн ЕРӨнХИЙлӨгЧ ЭлБЭгДоРЖ

Монгол Улсын ЕРӨнХИЙлӨгЧИЙн ЗАРлИг

2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 14 хот

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Нидерландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хишигдэлгэрийн Даваадоржийг эгүүлэн татаж, Нидерландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Очийг томилсугай.

Монгол Улсын ЦАХИАгИЙн ЕРӨнХИЙлӨгЧ ЭлБЭгДоРЖ

Төрийн мэдээлэл · 2017 · № 14 (971)570-р хуудас