Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 13
(970)
— 565 —

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Монгол Улсын иХ ХУРлын ДАРгА М.ЭнХБолД

Монгол Улсын ХУУлЬ

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот

МАлЧин, ХУВиАРАА ХӨДӨлМӨР ЭРХлЭгЧиЙн ТЭТгЭВРиЙн ДААТгАлын ШиМТгЭлиЙг нӨХӨн ТӨлҮҮлЭХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль тогтоомж

2.1.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Хөдөлмөрийн тухай хууль2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль3, Нийгмийн даатгалын тухай хууль4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль5, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

1Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2Хөдөлмөрийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн. 3Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 43 дугаарт нийтлэгдсэн. 4Нийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн. 5Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

Төрийн мэдээлэл · 2017 · № 13 (970)565-р хуудас