Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 13
(970)
— 563 —

Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот

Монгол Улсын БААТАР, ХӨДӨлМӨРиЙн БААТАР, АРДын Болон гАВЬЯАТ ЦолТон АХМАД нАсТАнД ТӨРӨӨс олгоХ нЭМЭгДлиЙн ТУХАЙ ХУУлЬ ХҮЧингҮЙ БолсонД ТооЦоХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.2008 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай. 2 дугаар зүйл.Энэ хуулийг Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Монгол Улсын иХ ХУРлын ДАРгА М.ЭнХБолД

Монгол Улсын ХУУлЬ

Монгол Улсын ХУУлЬ

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот

ниЙгМиЙн ДААТгАлын сАнгААс олгоХ ТЭТгЭВЭР, ТЭТгЭМЖиЙн ТУХАЙ ХУУлЬД нЭМЭлТ, ӨӨРЧлӨлТ оРУУлАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг:

“5.Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.

6.Энэ зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад заасан хугацааны шимтгэлийг дараахь журмаар төлнө:

1/холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт заасны дагуу ажил олгогч нь;

2/нийгмин даатгалд сайн дураараа даатгуулсан эх энэ хуулийн 19 1 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн бол тэтгэмжийн даатгалын сангаас; 3/энэ хэсгийн 1 ба 2-т зааснаас бусад тохиолдолд эхийн төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг төрөөс, 50 хувийг эх өөрөө.”

2/4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:

“7.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

1/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол;

2/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол.” 2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалт, 19 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалт: “3/хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан хугацаа;”

2/19 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Энэ хуулийн 19 1 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.”

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “хоёр сараар” гэснийг “зургаан сараар” гэж, 5 дахь хэсгийн дугаарыг “7” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээс “Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.” гэснийг, 19 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус хассугай.

Төрийн мэдээлэл · 2017 · № 13 (970)563–564-р хуудас