Монгол Улсын Их Хурлын 2006 оны 98 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 22
3 дугаар зүйл.Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан дотоодын цэргийн алба хаагчийг цэргийн мэргэжлийн сургалтад хамруулж, хувцас, агсамжаар хангах хүртэл хугацаанд одоо хэрэглэж байгаа цагдаагийн дүрэмт хувцас, цол, бэлэгдлийг хэрэглүүлнэ.
4 дүгээр зүйл.Дотоодын цэргийн тухай хуулийн 15.2-т заасан гэрээгээр гүйцэтгэх хамгаалалтын хугацааг дотоодын цэргийн штабын дарга тогтоож, төлбөрийн хэмжээг санхүү, төсвийн болон дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
5 дугаар зүйл.Дотоодын цэргийн тухай хуулийн 36.3-т заасан хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэнд хамаарахгүй.
6 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 22 хот
Монгол Улсын Их Хурлын 2006 оны 98 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
1.“Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 98 дугаар тогтоолын хавсралтын 4.2.5 дахь заалтын “хилийн” гэсний дараа “ба дотоодын” гэж нэмсүгэй.
2.Энэ тогтоолыг Дотоодын цэргийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакц. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420 Хэвлэлийн хуудас: 1.75 Индекс: 200003