Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “тээвэрлэлтийн маршрут, харуул хамгаалалтыг цагдаагийн байгууллага олгож, аюулгүй байдалд хяналт тавина.” гэснийг “тээвэрлэлтийн маршрутыг цагдаагийн байгууллага олгож, харуул хамгаалалтыг дотоодын цэрэг гүйцэтгэж, аюулгүй байдалд хяналт тавина.” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Улсын Их Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу цагдаа, хилийн хамгаалах байгууллагад шилжүүлсэн дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг буцаан Дотоодын цэрэгт шилжүүлэх 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
2 дугаар зүйл.Дотоодын цэргийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа цагдаагийн алба хаагч дотоодын цэрэгт шилжсэн үеэс Дотоодын цэргийн тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Алба хаагчдыг цэргийн мэргэжлийн сургалтад хамруулж, хувцас, агсамжаар хангах ажлыг цагдаагийн төв байгууллага хариуцан гүйцэтгэнэ.