Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 12
(969)
— 541 —

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын “цагдаа,” гэсний дараа “дотоодын цэрэг,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Төрийн нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын “цагдаагийн байгууллагын” гэснийг “цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 41.4.4 дэх заалтын “цагдаа,” гэсний дараа “дотоодын цэрэг,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 10.1.3 дахь заалтын “хилийн” гэсний дараа “ба дотоодын” гэж нэмсүгэй.

Төрийн мэдээлэл · 2017 · № 12 (969)541-р хуудас