Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 12
(969)
— 538 —

Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай

37.2.Цэргийн цолыг хэрэглэх, олгох, бууруулах, хураан авах, сэргээх харилцааг Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу зохицуулна.

38 дугаар зүйл.Дотоодын цэргийн санхүүжилт

38.1.Дотоодын цэрэг нь улсын төсвөөс санхүүжнэ.

38.2.Дотоодын цэргийн санхүүжилт, аж ахуй, материал-техникийн хангалтыг цагдаагийн төв байгууллага хариуцна.

39 дүгээр зүйл.Дотоодын цэргийн алба хаагчид хүлээлгэх хариуцлага

39.1.Монгол Улсын хууль тогтоомж, өргөсөн тангараг, цэргийн дүрмийн заалтыг зөрчсөн дотоодын цэргийн алба хаагчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

40 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

40.1.Энэ хуулийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.6 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 28.6.3 дахь заалтын “хилийн” гэсний дараа “ба дотоодын” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 12 (969)538-р хуудас