Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(740)
— 1403 —

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 56.1.6 дахь заалт нэмсүгэй:

“56.1.6.стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль тогтоомжийг зөрчсөн.”

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “энэ хууль” гэсний өмнө “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 20.1.8 дахь заалт нэмсүгэй:

“20.1.8.Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд заасны дагуу гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр.”

Төрийн мэдээлэл · 2012 · № 23 (740)1403-р хуудас