Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(966)
— 422 —

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 10

6.Хөгжлийн бэрхшээлтэй, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст үг хэлэх хугацааг шаардлагатай хэмжээгээр сунгаж олгоно.

7.Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөл сонсголд оролцохдоо бусад оролцогчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

8.Санал, тайлбар, дүгнэлттэй холбогдуулан оролцогчоос асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байна.

9.Асуулт, хариулт дууссаны дараа сонсголд оролцогчид болон хүсэлт гаргасан төлөөлөл санал, дүгнэлтээ оролцогчдын тооноос хамааран 1-3 минутын хугацаанд хэлнэ.

10.Асуулт асуух, үг хэлэхдээ сонсголын сэдвээс өөр сэдвийг хөндсөн тохиолдолд сонсгол даргалагч асуулт асуух, үг хэлэхийг хязгаарлаж болно.

11.Сонголд оролцогч бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, бусдын яриаг таслах, зөвшөөрөлгүйгээр үг хэлэх, хашгирах, шүгэлдэх зэргээр бусдад үгээ чөлөөтэй хэлэхэд саад учруулсан болон сонсгол зохион байгуулагч, сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзвал сонсгол даргалагч дэг баримтлахыг шаардаж, шаардлагыг үл биелүүлбэл ажлын алба оролцогчийг танхимаас гаргаж болно.

12.Сонсгол даргалагч сонсголыг хааж үг хэлнэ. 13.Ажлын алба сонсголын тэмдэглэлийг аудио болон бичгэн /товч/ хэлбэрээр хийж тухайн байгууллагын албан ёсны цахим хуудсанд ажлын таван өдрийн дотор байршуулна.

14.Сонсгол дууссаны дараа сонсголын үйл ажиллагаа болон сонсголын үед хэлэлцэгдсэн асуудал, асуулт, хариулт, мэдээлэл, дүгнэлт зэрэгтэй холбогдуулан ямар нэгэн зарга, гомдол үүсгэхгүй ба ямар нэгэн арга хэмжээ авагдахгүй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 10 хот

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14

Төрийн мэдээлэл · 2017 · № 9 (966)422-р хуудас