Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(739)
— 1392 —

Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай № 94

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 94 хот

Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5, 57.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч Сундуйхүүгийн Энхболдыг эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр гарах хүртэл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаар тогтоолоор баталсан загвар, тодорхойлолт бүхий иргэний үнэмлэх, түүнчлэн энэ тогтоолын 3-т заасан тохиолдолд олгосон иргэний цахим үнэмлэхийг ашиглахаар тогтсугай.

2.Монгол Улсын Их Хурлын болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээлэл болон иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг ашиглаж сонгогчийг таньж, шалгах ажиллагааг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т үүрэг болгосугай.

3.Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, хүчингүй болгосон, шинээр авахаар хүсэлт гаргасан Монгол Улсын сонгуулийн насны иргэнд иргэний шинэчилсэн цахим үнэмлэхийг хэвлэж, тараах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

4.Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци. Улаанбаатар-12, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420, 329612 Хэвлэлийн хуудас: 13.25 Индекс: 14003

Төрийн мэдээлэл · 2012 · № 22 (739)1392-р хуудас