Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(965)
— 379 —

Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай № 18

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн “Байгаль хамгаалах” гэснийг “Байгаль орчин, уур амьсгалын” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр Дугаар 18 хот

Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 10 дугаар сарын 14- ний өдрийн 64 дүгээр тогтоолоор баталсан хавсралтын “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт”-ын 2 дахь хэсгийн 5 дахь заалтын “барилга байгууламж,” гэсний дараа “тоног төхөөрөмж,” гэж нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 8 (965)379-р хуудас